THE Best Paper Awards :
KHURELTOGOOT
Research Conference
Хамтын ажиллагаа

Өнгөрсөн жилүүдийн хурлыг  Монголын томоохон их дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС гадна Гарааны Технологийн инкубатор ХХК, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо корпораци, Чагдаржав сан, Монголын Технополисын холбоо, Cisco Mall, Осорын Шагдарсүрэн сан, СЭЗДС, "Идэр" дээд сургууль, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Алтан оршихуй ХХК зэрэг байгууллага, компаниуд,  ETV, Eagle TB, NTV, МҮОНТ, TV5, TV9, C1, Монгол HDТВ, SBN, МҮОНРадиогийн "Эрдэмтдийн Үг" нэвтрүүлэг, “Өдрийн сонин”, www.top.mn,  www.news.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд  дэмжин ажилласан байна.

Иймд та бүхнийг манай хурлыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

 

Хамтын ажиллагааны боломжууд

 

 

Нэг. Ерөнхий ивээн тэтгэгч                                                                                    5 сая ба түүнээс дээш төгрөг

  1. Ерөнхий ивээн тэтгэгчийн нэр, логог хурлын анонс, тараах материал дээр томоор байрлуулах, өөрийн байгууллагын танилцуулгыг оролцогчдод тараах,
  2. Хүрэлтогоотын  салбар хуралдаанд уг хурлын агуулгад нийцсэн сэдвээр илтгэл тавих, зочин оролцогчоор оролцох бүхий л боломжоор тэргүүн ээлжинд хангах,
  3. Шинжлэх ухаан болон оюунлаг залуусыг дэмжигч байгууллагаар өргөмжлөх,
  4. Байгууллагын төлөөлөл болох 3 хүртэлх хүнийг хуралд урин оролцуулан хүндэтгэлийн зоог барих,
  5. Хурлын тухай ТВ нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бүрд ерөнхий ивээн тэтгэгчийн нэрийг дурдах

 

 Хоёр. Ивээн тэтгэгч                                                                                                               3 сая хүртэл төгрөг

  1. Ивээн тэтгэгчийн нэр, логог хурлын анонс дээр байрлуулах, танилцуулгыг оролцогчдод тараах,
  2. Байгууллагын төлөөлөл 2 хүнийг хуралд урин оролцуулан хүндэтгэлийн зоог барих,
  3. Хурлын талаарх ТВ нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бүрд байгууллагын нэрийг дурдах,
  4. Хүрэлтогоотын салбар хуралдаанд уг хурлын агуулгад нийцсэн сэдвээр илтгэл тавих, зочин оролцогчоор оролцох бүхий л боломжоор тэргүүн ээлжинд хангах,

 

 

Гурав. Мэдээллийн ивээн тэтгэгч                                                              Арга хэмжээг сурталчилах, мэдээлэх

  1. Байгууллагын нэрийг хурлын  анонс дээр байрлуулах,
  2. Тухайн байгууллагын удирдлагын төлөөлөл, удирдлагыг хуралд урин оролцуулах,
  3. Хурлын талаарх ТВ нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бүрд байгууллагын нэрийг дурдах.

 

 

Дөрөв. Бусад                                                                                                         Бусад бүх төрлийн хандив

Холбоо барих

Та дээрх зураг дээрх нууц үгийг давтан бичнэ үү.