THE Best Paper Awards :
KHURELTOGOOT
Research Conference
Мэндчилгээ

Юуны өмнө Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын цахим хуудсанд зочилж буй залуу судлаач та бүхэнд эрдмийн их  ажилд нь амжилт, сайхан сайхныг хүсэн мэндчилъе.

Энэхүү цахим хуудас нь Хүрэлтогоот ЭШБХ-ын талаархи журамаас эхлээд зохион байгуулалттай холбоотой    бүхий л мэдээллээс гадна жил бүрийн хурлын эмхэтгэлийг цахим хэлбэрт оруулсан томоохон хэмжээний мэдээллийн санг агуулж буйгаараа онцлог юм.

Бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан залуу судлаачдынхаа бүтээл, туурвилыг олон нийтэд сурталчилан таниулах, шинэ, шинэлэг бүтээлүүдээр залуу судлаачид оюуны өрсөлдөөнд орох талбарыг бий болгох, туршлага, судалгааны ажлын мэдээллээ харилцан солилцох, нийгэмд шинжлэх ухааны ач холбогдолыг сурталчилах, хүүхэд өсвөр үеийнхэнд судалгаа шинжилгээний ажлын талаархи эерэг сэтгэлтгээг бий болгох, гадаадад эрдмийн ажлаа хийж байгаа залуусыг эх орондоо эргэн татахад оршино.

Шинжлэх ухааны мөн чанар нь хүмүүн бидний мэдлэгийг судалгаагаар баталгаажуулан нотолж, энэхүү судалгааны ололт амжилт нь бидний амьдарлын оршин байх, хөгжин дэвших үндэс суурь нь болж өгдөг билээ. Энэ ч утгаараа өнөөдөр дэлхийн хөгжингүй орнууд мэдлэгийг эрхэм болгож шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг  баялаг, капиталд  суурилсан хөгжилөөс илүүд үзэж байгаа нь хэн бүхэнд илхэн байна. Энэхүү хөгжлийг бий болгохын тулд Монгол залуус бид өөрсдөө мэдлэгийг бий болгож үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн Монгол ухаан шингэсэн баялагыг бүтээн улмаар дэлхийн оюуны зах зээлд хүчээ сорих боломжыг бүрдүүлэх явдал юм. 

МЗЭХ-ноос энэхүү их үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллаж байгаагийн нэг илрэл нь оюунлаг залуу судлаачдыг уулзуулан, мэдлэг солилцуулсан үйл ажиллагаа болох Хүрэлтогоотэрдэм шинжилгээний бага хурал юм. Хүрэлтогоотэрдэм шинжилгээний бага хурлын үндсэн зорилго нь салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар дэмжилэг хүртэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд оршдог бөгөөд тэртээ 2004 оноос эдүгээ хүртэл уламжлал болон жил бүрийн нармын саруудад зохион байгуулагдаж  байна.

Энэхүү үндэсний нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хуралд оролцон мэдлэг оюунаа уралдуулдж буй эрхэм залуу судлаач та бүхний эрдмийн их үйлс тань амжилт хүсэн, мэдлэг оюун тань тунгалаг байхын  ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн,

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, Доктор (Ph.D) Доржготовын Баттогтох

Холбоо барих

Та дээрх зураг дээрх нууц үгийг давтан бичнэ үү.